Орчард Консалтинг нь SAP нэрийн ERP, BWH, CRM, Business One системийг нэвтрүүлэн Монгол компаниудын бүтээмжийг эрс дээшлүүлж, хөгжлийнх нь дараагийн шатанд гаргах, холбогдох мэдлэгийг Монголд бий болгох, ингэснээрээ улс орныхоо хөгжилд хувь нэмэр оруулах зорилготой.

Бидний тухай

Орчардын үндсэн үйл ажиллагаа нь дэлхийд тэргүүлэх байгууллагын програм хангамж үйлдвэрлэгч SAP AG компанийн нэрийн бүтээгдэхүүн, систем (SAP ERP, SAP CRM, SAP SRM, SAP BWH, SAP Business One)-ийг нэвтрүүлэх явдал бөгөөд гадаад, дотоодод боловсрол эзэмшсэн, мэдээллийн технологи, банк, санхүү, SAP ERP-ийн чиглэлээр суралцаж төгссөн, ажлын туршлага хуримтлуулсан залуус тус компанид ажилладаг. Харилцагч этгээддээ чанартай үйлчилгээ хүргэх, төслийг цаг хугацаа, төсөвт нь багтаан нэвтрүүлэх, төслийн дараахь үйлчилгээг чанартай гүйцэтгэхийн тулд гадаадын олон туршлагатай компани (Түншлэл хэсгээс үзнэ үү)-тай хамтарч ажилладаг.

Орчард нь ХБНГУ-ын Берлин хотноо төвтэй Hartung Consult компанийн хамт 2013 онд Мобиком Корпорацид SAP ERP системийг дөрвөн модулийн хүрээнд амжилттай нэвтрүүлсэн нь Монголын дотоодын компанид энэхүү дэлхийд тэргүүлэх системийг анх удаагаа нэвтрүүлсэн тохиолдол юм. Үүнээс хойш Мобиком Корпорацид

  • Нийт ажилтнуудад зориулсан Худалдан авах хүсэлтийн вэб
  • Группын нэгдсэн тайлагналын модуль
  • Техник ашиглалт (SAP ERP PM)-ын модуль
  • Тайлан мэдээний SAP BO on HANA систем

зэргийг нэвтрүүлээд байна.

Тус хоёр компанийн түншлэл нь SAP ERP нэвтрүүлэх 30 жилийн туршлага, шинэ зах зээлийн онцлог, гарах асуудлыг шийдэж ирсэн туршлага, гадаад болон монгол төслийн удирдлага, төслийн дараа цаг алдалгүй (нэг цагын бүс) туслалцаа үзүүлэх гадаад, дотоодын баг зэргээ ашиглан аливаа төслийг амжилттай хэрэгжүүлэх биет баталгаа болох нь Мобиком Корпорацитай хамтран ажилласан хугацаанд бүрнээ харагдсан.

Түншлэл

hartung:consult

1988 онд Берлин хотноо Др.Освин Хартунгийн санаачлагаар байгуулагдсан hartung:consult компани нь тухайн үеийн ERP болох SAP R/2 ба SAP R/3 системийг нэвтрүүлэх үйлчилгээ үзүүлдэг итгэлтэй түнш болж, Европын улс орнууд, Хойд Америкт олон төслийг амжилттай хэрэгжүүлж байжээ. Мөн Хятадад анхны SAP R/3 төслийг 1995 онд хийж, тухайн ондоо Шанхай хотын Jiaotong их сургуультай хамтран анхны SAP R/3 семинар зохион байгуулах зэргээр Хятадын зах зээлд нэвтэрсэн анхны SAP зөвлөх компани болжээ.

Одоо тус компани ХБНГУ-ын Берлин хотноо төвтэй, Азийн олон оронд (Хятад – Шанхай, Бээжйн, Чэндү; Сингапур; Малайз – Куала Лумпур; Энэтхэг – Кочи, Бангалор), АНУ-д салбар компанитайгаар үйл ажиллагаа явуулж, SAP ERP болон SAP нэрийн бусад шийдлийг үндэстэн дамнасан компаниудын захиалгаар тэдгээрийн SAP системийг тухайн улс орон дахь салбар, охин компаниудад нь тохируулан (SAP ERP Roll-out) нэвтрүүлэх, мөн тэдгээр шийдлийг цоо шинээр нэвтрүүлэх төслийг гүйцэтгэдэг.

Блог

ERP нь байгууллагад ямар өөрчлөлт авчрах вэ?

2015.10.13-14-нд УБ хотноо зохион байгуулагдсан Герман Монголын бизнес өдрүүдийн үеэр Hartung Consult-ийн Др. Хартунг, Мобикомын мэргэжилтэн Ж. Эрдэнэжаргал нарын хамтран хүргэсэн “ERP нэвтрүүлэх нь байгууллагад ямар өөрчлөлт… Read more “ERP нь байгууллагад ямар өөрчлөлт авчрах вэ?”